Анхлан сурах гэж байгаа хүүхдэд ямар төгөлдөр хуур авах вэ?

Тууштай анхлан суралцах гэж буй хүүхэд залуус та бүхэн дараах шаардлагуудыг анхааралтай уншаарай. Бүтэн октавтай буюу 88 даралттай байх, даралт нь зөөлөн биш хүндрүүлэгчтэй бүтэцтэй байх, 3 педальтай байх, болж өгвөл полифон нь 92 -с дээш байх, мэдээж хамгийн чухал нь механик хууртай дүйцэхүйц гоё дуугалттай байх, электрон функцүүд олон байх нь ач холбогдол их гэсэн үг биш шүү.

Яагаад ухаалаг төгөлдөр хуурыг сонгоно гэж?

1. Гэр бүлийн бүх гишүүд хэрэглэх боломжтой. 2. Сургалт худалдаж авахгүйгээр өөрөө өөртөө хөгжмийн боловсрол олгох. 3. The One апп -аас бүх тохируулгаа удирдах боломжтой. 4. Монгол, гадаад аяыг нотоор болон тоглоомон байдлаар тоглож суралцах.

The ONE Ухаалаг төгөлдөр хуур гэж юу вэ?

Ухаалаг төгөлдөр хуур нь товчлуур заагч гэрэл болон The One апп-ийн тусламжтайгаар танд хөгжмийн боловсрол олгох төхөөрөмж юм. The ONE Smart Piano нь АНУ болон БНХАУ-ын хамтарсан үйлдвэрийн нөү хау шингэсэн ухаалаг төгөлдөр хуур юм.

Механик төгөлдөр хуур болон цахилгаан төгөлдөр хуурын сул болон давуу тал юу вэ?

Цахилгаан төгөлдөр хуурыг ашиглахад хялбар, арчилгаа шаарддаггүй ба бүх түвшний сурагчид ашиглах боломжтой. Механик төгөлдөр хуур нь арчилгаа их шаарддаг ба зөвхөн мэргэжлийн чиглэлээр суралцдаг сурагчид ашиглах нь илүү зохимжтой байдаг. Цахилгаан хуур нь хөнгөн буюу 30-70кг байдаг бол Механик хуур нь хүнд буюу 250кг-аас дээш. Цахилгаан төгөлдөр хуурт чихэвчээр бусдад саад болохгүй хичээллэж болдог бол механик хууранд тийм боломж байдаггүй.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл